Pyotr Iliych Tchaikovsky
түүх
Оросын хєгжмийн зохиолч
(1840-1893)
Оросын ард тvмний бахархал, дэлхийн хєгжмийн суут тєлєєлєгч.
Нандин хvvхэд
Орос хvн гэдгээрээ туйлаас бахархдаг, эгэл жирийн орос
хvмvvсийг эрхэмлэн дээдэлдэг, эх орондоо чин зvрхнээсээ хайртай П.И. Чайковский
1840 онд мэндэлжээ.
Тєрєлх Воткинск нь уулын vйлдвэрийн суурин бєгєєд тосгоноос
ялгагдах юмгvй жижигхэн газар байв. Эцэг нь уулын инженер, мод боловсруулах
vйлдвэрийн дарга. Уян зєєлєн сэтгэлтэй, шулуун шдларга зантай тэрээр салбартаа
гарамгай мэргэжилтэн байв. Ээж нь эелдэг дєлгєєн ааштай ч болчимгvй авирласан
хэнд ч ширvvн хандаж чаддаг, олон vггvй нэгэн. Эцэг эх хоёрынх нь бие биенээ
хайрлан хvндэтгэдэг vлгэр дууриал гэрт эвсэг харилцаа, халуун дулаан уур
амьсгал бvрдvvлэх. Гэр бvлийн амьдралын хэв маяг хvvхэд єсч хєгжихєд тун
таатай. Эднийх олон хvvхэдтэй бєгєєд хэн нэгнийг нь бусдаас онцлон
энхрийлдэггvй.
Хvмvvжил, анхан шатны боловсрол, соёлын талаархи ойлголтыг
Чайковский гэр бvлдээ л олж авчээ. Петя аавынхаа уян зєєлєн сэтгэл булаам дvр
тєрхийг, ээжийнхээ гvн гvнзгий мэдрэмтгий чанарыг дуурайсан хvvхэд байв. Жаал
хvv эхийгээ бvхнээс илvv хайрлана. Фанни нэртэй гэрийн хvмvvжvvлэгч нь
Чайковскийг бусад хvvхдvvдээсээ сэтгэлзvйн хувьд онцгой, авъяаслаг, юмыг хvлээж
авах чадвар сайтай болохыг олж мэджээ. Энэ эмэгтэй хvvгийн тухай сэтгэлийн
хєдлєл ихтэй эмзэгхэн, их л нандин хvvхэд гэж хэлж байж.
Тосгонд vзэх харах зvйл vгvй. Хоржигнон урсах гол горхи,
сэрчигнэн шаагих ой шугуй, шувуудын жиргээ, бугын урамдаа, хєрєє сvхний
хангинаа, морьдын тургиа, хааяадаа инээж хєхрєх vгvй бол амандаа гиншин дуу
аялах тэгснээ салхи татуулан исгэрэх чимээ. Ийм л орчинд бяцхан Петя эгэл жириин
ажилсаг хичээнгvй ардын амьдрал, зан тєрхийг сэтгэлдээ буулган єсч бойжсон.
Ардын дуу, уянгалаг яг л дуулж буй мэт аялгатай тариачдын хэл яриа уул талыг
дамнан цуурайтаж байх. Ээжийнх нь дуу хоолой бас нэгэн тєрлийн хєгжим мэт
санагдана. Ирээдvйн хєгжмийн зохиолч чухам эндээс ямар нэг чимэг хачиргvй
цэвэр, онгон байдлаараа хєгжим гэгч юу болох, ямар байдгийг мэдэрснээ тухайн
vедээ хэрхэн анзаарах билээ. Хєгжмийн талаарх хvvхэд ахуйн энэ сэтгэгдэл насан
туршид ой ухаанд нь хадгалагдсаны хэрээр тvvний хєгжмийн амт чанарт нєлєєлжээ.
Мєн vйлдвэрийн органчин ах гоё сайхан зохиол олныг тоглодог байсны дотор
Моцартын пьесvvд байх. "Дон Жуан" дуурийн хэсгvvд сонсох тусам дахин
сонсмоор болдог байсан нь Чайковскийн хувьд vнэт баялаг байлаа. Энэ тухай тэрээр
хожим "Хувь заяа намайг хvvхэд насанд минь Моцарттай учруулж хєгжим гээч
эцэс тєгсгєлгvй сайхан ертєнц болохыг хэлж єгсєн юм" гэж ярьдаг байжээ.
Ээж нь Чайковскийд Глинкийн "Иван Сусанин" дуурийг vзvvлэв. Мэдээж
Глинк ямар агуу их хvн болохыг тэр vедээ хэлж мэдэхгvй байсан ч тэр, дуурь vзэж
байх vеийн баяр баясгалан сэтгэлийн зовнил ямар байсан гэхэв. Ийн Моцарт, ГЛИНК
хоёр Чайковскийн хувьд насан туршид нь хамгийн хайртай зохиолчид нь байсаар
байсан.
Дєрвєн настайдаа "Манай ээж Петербургт" гэдэг
жижигхэн аяз зохиожээ. Найм хvрсэн жилээ тєгєлдєр хуур сайн тоглодог болсон
байв. Импровизаци сайн хийнэ. Петя ах дvv нараасаа хєгжимд авъяастайгаараа
тєдийгvй vvнд хэрхэн хандаж байснаараа ялгардаг байжээ. Жаахандаа нэг удаа
"Уйтгарлах vед минь баясгадаг тєгєлдєр хуураа би хэзээ ч орхихгvй"
гэж Фанни эгчдээ бичиж байж. Хєгжмєєр хичээллэх нь тvvний хувьд зєвхєн зугаа
биш, харин дотоод ертєнцийнх нь хэрэгцээ байлаа. Энэхvv дотоод ертєнц дэх
хєгжим тvvнийг зvгээр байлгана гэж vгvй. Нэг удаа єєрт нь маш их таалагддаг аялгууны
хэмнэлийг цохиж байгаад цонхныхоо шилэнд гараа эсгэчихэж. Тvvний бага нас ийм л
хєгжилтэй байлаа.
Гэтэл нэг их удалгvй тэрээр уйтгар гунигт автах нь тэр.
Гэрээ орхиж хол газар сургуульд явах болов. Хvvгийнхээ боловсролд эртнээс санаа
тавьж байсан ээж нь Чайковскийг арван нас хvрмэгц Петербургт авчирлаа.
Хуульч болсон ч
Заавал судлах ухаанаас гадна хvсвэл хєгжмийн ангид явах
боломжтой байсан болохоор тvvнийг эрх зvйн мэргэжлийн дунд сургуульд
оруулчихав. Ингээд vлдээгээд явахад нь жаалхvv ээжээсээ зvvгдчихээд тавихгvй
тэнхээгээ барагдтал чарлаж байж. Энэ мєчийг Чайковский эргэж дурсах бvрдээ
хоолой чичрvvлэхгvй байх гэж vгvй. Энэ сургуульд язгууртны хvvхдvvд сурдаг
байв. Дээд тєвшний тєрийн албан хаагч, тvшмэдvvдийг бэлтгэдэг. Петя сурагч
ахуйдаа ээжийгээ маш их санаж байлаа.
1852 онд эднийхэн Петербургт ирсэн болохоор тэрээр сургуулиа
тєгстлєє гэртээ байжээ. Тєгєлдєр хуурын нэрд гарсан багш Кюндигерээр хєгжмийн
хичээл заалгана. Амжилт ч муугvй. Аав нь мэргэжлийнх нь сонголтод эргэлзэж
байсан уу, багшаас нь "Чайковскийг хєгжмийн хvн болговол ирээдvй байна
уу" гэхэд нь шууд л хэрэггvй гэж зєвлєжээ. Тоглоочийн хувьд ч, зохиолчийн
хувьд ч хvvд онцгой гойд юм байхгvй гэж хэлж. Гэсэн ч Чайковский хєгжмєє
орхисонгvй. Тvvнтэй дотно байсан vеэд нь" Хаашаа ч юм алсыг харан ойр
хавьд нь хvн байгаа эсэхийг ч мэдрэх юмгvй шимтэн тоглох нь их гоё. Би тэгээд
сууж байхыг нь харах дуртай байсан" гэж дурсан ярьжээ.
Сургуулиа тєгсєєд хууль зvйн яаманд зєвлєхєєр ажиллахаар
томилогдов. Єдєр нь нэгэн хэвийн уйтгартай ажил. Харин орой театрт юм vзнэ, хэн
нэгнийд зочилж дэмий ярина. Эсвэл бvжгэнд орно. Иймэрхvv байдлаар хоёр жилийг
єнгєрєєлєє. Амар жимэр амьдралтай, ганган хээнцэр энэ залуу нэг л єдєр хамгийн
ядуу оюутан болчихоод єдєр шєнєгvй ажил хийж амжиргаагаа залгуулж явах юм гэж хэн
ч бодож байсангvй. Ажилд ормогцоо л тэрхvv хууль судлал Чайковскийн ажил биш,
хууль ч тvvнд ямар нэг байдлаар хэрэг болохгvй юм шиг санагдав. Гадаадад гурван
сар ажилласан нь бvр нэрмээс болж. Берлин, Гамбург, Лондон, Париж, Брюселд
очжээ. Энэ аялал тvvний эргэлзээг нэгмєсєн арилгажээ.
Ядуу оюутан
Хорин нэгэн настайдаа тэр хєгжмийн зохиолч болохоор шийдэв.
Гэр бvлийнхний тухайд ааваас нь бусад нь дургvйцэж байлаа. Энэ ч бага хэрэг.
Єдий насанд суут хєгжмийн зохиолчид хэдийнэ мастерууд болчихсон байсан тvvхэн
vнэн хамгийн гол зvйл байлаа. Арай оройтсон хэрэг биш биз?
Хєгжмийн дээд сургуульд орсноор тэр ядуурч гvйцэв. Хvvдээ
хязгааргvй итгэдэг эцэг нь олон ЖИЛИЙН туршид цуглуулсан хєрєнгєє барж цаашид
мєнгє єгч чадахаа байсан болохоор Чайковский ажил хийж байв. Нэг байгууллагад
шєнийн ээлжийн манаач болох шахсаныг яана. Гэсэн ч тvvний амьдралын учир утга
хєгжим , хичээл хэвээр. Сургууь дээр нь тvvнийг єєрийнх нь нэгэн адил хєгжмийг
мэргэжлээ, амьдралаа болгосон хvмvvс тойрон хvрээлж эхлэв. Хєгжмийн зохиолчийн
авъяасыг анзаарч єндрєєр vнэлж байсан Герман Августович Ларошыг нэрлэж болно.
Мэргэжлийн багш нар нь Н.И.Заремба, А.Г.Рубинштейн. Дэлхийд нэртэй тєгєлдєр
хуурч, хєгжмийн зохиолч А.Рубинштейн Оросын хєгжмийн нийгэмлэгийн зохион
байгуулагч, Оросын анхны Хєгжмийн дээд сургуулийн захирал. Тэрээр зохиомжийн
болон зэмсэг судлалын хичээл заана. Багш шавь хоёр сургууль дээрээ байнга
уулзалддаг. Шавь нь єгсєн даалгавар бvрийг ягштал хийчихээд дараагийнхыг нь
хvлээж зогсоно. Ийм дотно харилцаатай байсан хэрнээ хожим тэрээр Чайковскийн
хєгжмийг сурталчилахыг хvсдэггvй, бvтээлvvдэд нь дургvй байсан нь сонирхол
татдаг байна.
Профессор
Хєгжмийн зохиолчийн анхны бие даасан бvтээл Островскийн
зохиолын цомнолд бичсэн удиртгал байв. Тvvнийг 1864 онд А. Рубинштейн багшийнхаа
удирдлагаар гаргажээ. Сургуулиа тєгсєхдєє тэрээр хэд хэдэн бvтээлтэй болсон
байсан ч авьяас билэг нь тєгссєнєєсєє хойш бичсэн зохиолуудаас нь илэрч.
Чайковский Хєгжмийн дээд сургуулиа амжилттай тєгсєв.
Санасандаа хvрсэн ажил хэрэгч залууг Москвагийн Хєгжмийн дээд сургуульд
багшлахыг урилаа. Энэ нь 1866 он байв. Эндээс тvvний бие даасан уран бvтээлч
амьдрал эхэлжээ. Москвад тvvнийг нєхєрсєг, уран бvтээлч нєхцєл байдал угтав.
Сургуулийн захирал нь А. Рубинштейний ах Николай Григорьевич Рубинштейн байлаа.
Гайхамшигтай тєгєлдєр хуурч, улирдаач, чадварлаг сурган хvмvvжvvлэгч. Николай
Григорьевич Чайковскийг тун найрсгаар угтан авч єєрийнхєє гэрт байлган бvх
талаар тусалж байлаа. Тэд дотно нєхєрлєв. Ахаасаа ялгаатай нь тэрээр
Чайковскийн хєгжмийг ойлгодог байв. Олон ч жилийн турш Чайковскийн бvтээл
бvрийг анхлан тогложээ. Vдирдаачийн хувьд I, II, III, симфони, I сюит,
"Фатум", "Ромео Джулетта хоёр", "Шуурга",
"Франческа да Римини", "Евгений Онегин" дуурийг нь удирдан
тоглуулжээ.
Чайковский 26 настайдаа профессор цолтой болсон байв. Тэр
боломжийн цалинтай, амьдралдаа сэтгэл хангалуун байсан тэр мєчид Москвал
дуурийн алдарт дуучин Дезире Арто ирэв. Бvсгvйтэй танилцан дотносч сvй тавихаар
болсон хэдий ч дуучин эмэгтэй Варшавт очсоноосоо хойш удалгvй гэрлэсэн гэсэн мэдээ
иржээ. Чайковский ч энэ мэдээг маш тайван хvлээж авав. Vчир нь тэрээр дурласан
гэхээсээ эмэгтэйн авъяас чадварыг нь илvv биширч vлдсэн байснаа мэдэрч байжээ.
Олон жилийн дараа тэр Дезире Артотай дахин уулзахдаа гvн хvндэтгэж байгаагаа
илэрхийлж тvvнд нэгэн романс бичиж бэлэглэжээ.
Н. Рубинштейн , М. Балакирев нарын ачаар Чайковскийн
бvтээлvvдтоглогдож эхэлснээр тvvний нэрийг Москва, Петербургт мэдэхгvй хvнгvй
болжээ.
Алдарт I концерт
Тvvний бvтээлvvдийн дотроос vе vеийн бvх насныхны, ямар ч
мэргэжлийн хvмvvсийн сонсоод ханадаггvй, чихэнд нь хамгийн ойр байдаг зохиол
бол тєгєлдєр хуур, найрал хєгжимд зориулсан I концерт. Энэ хєгжмийг судлаачид
"ялалтын", "хаврын"гэж тодотгодог. Энэ бvтээл vзэгчдийг хvч
чадал, баяр баясгал, бvхий бодлогошронгуй уянгаар эзэмдэж орхидог. Энэ хєгжмийг
сонсох бур хорвоо илvv гэрэл гэгээтэй, амьдрал улам сайхан санагдах мэт. Асар
их энерги, баяр бахдал агуулагдаж байдаг энэхvv концерт бол хэлбэрийн хувьд
тєгс, хєгжмийн гоо сайхан гэж юу болохыг харуулсан бvтээл. Чайковский энэ зохиолоороо
тєгєлдєр хуур хєгжмийг дуулуулахыг эрмэлзсэнээрээ гайхамшигтай. Дан хєгжмийн
концерт энэ болтол найрал хєгжим гоцлооч хоёрын єрсєлдєєн мэт бичигдсэн байдаг
байв. Гэтэл Чайковский єєрєєр болжээ. Тэр тєгєлдєр хуур, найрал хєгжим хоёрыг
нєхєрлvvлжээ. Нэг нь нєгєєгєє нєхєж хамтлаа ажилладаг. Яахаараа заавал
маргалдаж дайсагналцаж байх ёстой гэж. Тєгєлдер хуур найрал хєгжим шиг
дуугарна. Бас найрал хєгжим гоцлооч, харин тєгєлдєр хуур найрал хєгжмийн vvрэг
гvйцэтгэх.
П.И. Чайковскийн vед, тvvнээс хойш ч дэлхийн бvх шилдэг
тєгєлдєр хуурч ид энэ концертыг тоглосон. Тєгєлдєр хуурч бvр тоглохдоо энэ
бvтээлээс ямар нэг шинэ юм нээж илрvvлдэг нь сонирхолтой. Святослав Рихтерт энэ
зохиол хурц, дайчин санагдана. Эмиль Гилельс болохоор эрч хvч, эрх чєлєєг илvv
мэдэрч байжээ. Харин Б. Серебряковын сэтгэл маш их хєдєлж, концерт тvvнд нэгэн
сайхан дуу мэт санагдаж байсан байна.
Єнєєдєр орон бvрийн ур чадвараа сорих гэсэн олон олон
тєгєлдєр хуурч энэ алдарт бvтээлийг жил бvр тоглосоор, ирээдvйд ч тиим байх
болно. Харин хэн хэзээ ямар шинэ нээлт хийж тайлбар єгєхийг хэлж таахын аргагvй
гэж хєгжим судлаачид хэлдэг.
Хунт нуур, Щелкунчик
П.И.Чайковский хєгжмийн тєрєл зvйл бvрээр бичиж Оросын
хєгжмийн урлагийг дэлхийд тэргvvлэх зиндаанд дэвшvvлсэн олон сайн бvтээл
туурвисан уран бvтээлч. Тэрээр " Хунт нуур" бvжгийн жvжгийн
хєгжмєєрєє балетын хєгжимд эргэлт гаргаснаар оросын сонгодог балетын тvvх
эхэлсэн гэж vздэг. Энэ нь алд арт Глинк "Иван Сусанин" дууриараа
оросын сонгодог дуурийн эхлэлийг тавьсантай утга нэг.
П.И. Чайковский 1877 онд гадаадад гарснаас хойших 7 жилийг
газар газар хэсч амьдран бас биеэ эмчлvvлж байв. Итали, Швейцари, Парист гол
тєлєв амьдарчээ. Щвейиарийн Кларан гэж сувилалд тэрээр хийл, найрал хєгжимд
зориулсан концертоо бичжээ. Энэ нь тvvний цэвэр тунгалаг, єглєєн нарны туяа мэт
сэтгэлд дулаан бvтээлvvдийн нэг. Хийл бол хамгийн туяхан, уриалгахан, дуу
сайтай, хамгийн хvнлэг зэмсэг. Тvvнийг хєгжмийн зэмсгийн хатан хаан гэдэг
билээ. Гоцлооч хийлийн мєнгєн чавхдас найрал хєгжмийн нvргээнийг vл ажран
хэзээд час хийж байх. Хатан хєгжмийн энэ чанар Чайковскийн концертод
гайхамшигтай тол томруунаар илэрдэг.
1881 оны 3 сард Ницце дэх сувилалд байхад нь Н. Рубинштейн
нас барсан тухай мэдээ иржээ. Тvvний оросын хєгжмийн тєлєє ямар их зvйл
хийснийг єєд болоход нь ойлгохдоо талийгаачид зориулж хийлийн гурвал бичсэнээ
"Аугаа уран бvтээлчид" хэмээн нэрлэв. Гадаадад он удаан жил амьдрах
тусам Чайковский эх орон руугаа тэмvvлж байлаа. Орос нутаг, ой, байгаль, байнга
очих дуртай Каменка...
Хєгжмийн зохиолч Чайковский найрал хєгжмийн удирдаач байсан.
Энэ тал дээр єєрийгєє vргэлж голдог байсан ч бvтээлvvдээ єєрєє удирдаж
тоглуулах нь тvvний оросын хєгжмийн ємнє хvлээсэн vvрэг гэж vздэг байв. Тиймээс
тэрээр удирдаачийн хувиар 1887 оны 12 сараас аялан тоглолтоор явжээ.
Петербургээс Берлинийг чиглэн гарч Лейпциг, Чех, Парие, Лондонд тоглолт хийж
гадаадын vзэгчлэд бvтээлvvдээ таниулж явлаа.
1891 оны 4 сард Чайковский Америкийг зорилоо. Тэрээр
Нью-Йоркийн Карнеги холлын нээлтэд зориулсан хєгжмийн том хэмжээний фестивальд
Орос улсаас ганцаараа уригджээ. Саятан Эндрю Карнеги хувийн хєрєнгєєрєє
босгосон энэ том танхимийн нээлтийн ёслолд бvтээлvvд нь тоглогдсон мєчєєс тэр
хэвлэл мэлээллийнхний бай болж орхив. Хэдэн єдрийн турш vргэлжилсэн энэ их
бужигнаанаас бvр залхахад хvрчээ. Гэр гэр рvvгээ яарч эхлэв. Гэхдээ Америк орон
тvvнд таалагдсан. Ажил хэрэгч ухаалаг тєрхтэй хvмvvс, оркестрийн хєгжимчид, vзэгчид
бас Карнеги єєрєє сэтгэлд ньтун нийцжээ. Петр Ильич эрх чєлєєний хєшєєний дvрс
бvхий жижигхэн баримал дурсгал болгон худаллаж аваад л усан онгоцонд суув.
Аяны дєрєє мулталмагцаа Майдановодоо тухалж
"Шелкунчик" балет, "Иолонта" дууриа бичихээр барьж авчээ.
Амьдралынхаа сvvлийн дєрвєн жилд тэрээр Гилбэрийн хатан, Иолантаа дуурь,
"Нойрсожбуй гообvегvй", "Щелкунчик" балетболон 6-р симфонио
бичсэн. Энэ бvтээлvvд нь тvvнийг ямар агуу их уран бvтээлч,
хувь хvн мастер болохыг харуулдаг. Ялангуяа 6-р симфони тvvний суу билгийн
оргил нь. П.И. Чайковскийн алдар нэрийг бататгасан нэгэн vйл явдал боллоо.
Английн Кембрилжийн их сургууль докторын хvндэт иолоо эрдмийн ажил
хамгаалуулалгvйгээр тvvнд гардуулав. Тvvнтэй хамт Элвард Григ, Камилл Сен Санс
нар бас энэ шагналыг хvртсэн байна. Петр Ильич 1893 оны 10 сард гэнэт євдєж
харамсалтаигаар нас барлаа. Нэг аяга тvvхий ус уучихсанаас холер євчний халдвар
авсан нь тэр байлаа.
П.И.Чайковскийн хувьд хєгжилл бол зєвхєн ноот байсангуй.
Тvvний хєгжилд байгаль дэлхий, ахуй орон, хvмvvсийн нvvрний хувирал, дохио
зангаа, юуны ємнє тэдний яриа хєєрєєнд байдаг. "Евгений Онегин"-ы
мандаж буй нарны дуу "Роллео Жулетта"-гийн сэлэмний харшилдааныг л
дурдахал хангалттай. Аялгуу эгшгийнх нь шавхагдашгvй арвин ундарга эндээс
эхтэй. Энэхvv эрээн мяраан дур зураг, хєг ая тvvний авьяас, хvсэл зориг, vзэл
бодол, зан байдалтай нь сvлэлдэн аядгуу зохирлын гайхамшигтай, эхний айзмаасаа
л Чайковскийнх гэж мэдэгдэм євєрмєц "хайлшийг" бий болголог.
Энэхvv шинэ тєрлийн хайлш нь дуурь, симфони, балет, чуулбар
зэрэг бvтээлvvдээ сvндэрлvvлэх гарын доорхи материал нь болж єглєг байна.
П.И.Чайковский эдvгээ ч хvн тєрєлхтний зvрх сэтгэлд
"амьд сэрvvн хэвээр", мєнхєд эгшиглэх чамин нандин бvтээлvvдээрээ
єдєр бvр хvмvvст байр баясгалан, хvч чадал бэлэглэсээр.
No comments:
Post a Comment