АНУ-ын хєгжмийн аугаа зvтгэлтнvvдийн нэг болох профессор
Леопард Бернстайн жаз болон сонгодог хєгжмийн салбарт туршигч хєгжмийн зохиолч
байсан тєдийгvй мюзиклийн онолч байсан билээ. 1918 оны наймдугаар сарын 25-нд
Массачусетс мужийн Лоренс хотод Украины Ровно хотоос цагаачлан очсон айлд
мэндэлж Бостон хотод єсєж торнижээ. 11 настайдаа хєгжмийн дугуйланд явж сарын
дараа гэхэд хєгжимчин болохоор шийдсэнээ дуулгахад хєгжмийг зєвхєн зугаа цэнгэл
гэж vзэж эс таашаадаг эцэг нь сургалтын тєлбєрийг нь тєлєхєє болиход бяцхан хvv
ажил хийж тєлбєрєє бие даан тєлдєг болжээ.
Бостон хотын алдарт Латынь сургуульд суралцаж сургуулийнхаа
найрал хєгжмийн гоцлол дуvчин, удирдаач хийж анд найз нарынхаа хамт
"Кармен" дуурийг тоглож байв. 17 настайдаа Гарвардын их сургуульд
элсэж хєгжим зохиох урлаг судалж тєгєлдєр хуур тоглон сурч хєгжим, хэл шинжлэл,
гvн ухааны тvvхийн лекц байнга сонсдог байжээ.
1939-1941 онуудад Филадельфи хот дахь Кёртисийн Хєгжмийн
дээд сургуульд суралцжээ. 1942 онд Беркширийн хєгжмийн тєвд уран чадвараа дээшлvvлж
байхдаа кларнет, тєгєлдєр хуурт зориулсан сонат, 1843 онд "Хєгжмийг vзэн
ядаж байна." дууны цуврал зэрэг хєгжмийн зохиолчийн хувьд нилээд дорвитой
анхны бvтээлvvдээ туурвижээ. Тэнд байхдаа оросоос гаралтай нэрт удирдаач
С.Кусевицкийтэй танилцаж нєхєрлєсєн нь тvvний амьдралд чухал vйл явдал болжээ.
Анхандаа Нью-Йорк хотын филармонийн симфони найрал хєгжимд
тvvний дадлагажигч 1943-1944 онуудад тvvний туслахаар ажилласан нь гарамгай
удирдаач болох эх суурь нь болжээ. Нэгэн удаа тус филармонийн симфони найрал
хєгжмийг удирдан тоглуулахаар уригдсан германы алдарт удирдаач Б.Вальтер гэнэт
євдєж орон тооны удирдаач А.Родзинский ням гаригт зусландаа амарч байсан тул
найрал хєгжмийг удирдах vvргийг дадлагажигч Л.Берстайнд даалгажээ.
Бvхэл шєнєжингєє партитурыг vзэж маргааш нь ганц ч удаа
сургуулилт хийгээгvй мєртєє симфони найрал хєгжмийн тоглолтыг чадамгай удирдаж
хєгжмийн ертєнцєд шуугиан тарьжээ.
Хорьдугаар зууны аугаа удирдаачийн нэг болох Л.Берстайн бол
романтик чиглэлийг баримтлагч, аядуу тайвуун "зан"-тай, єргєн
далайцтай гvн гvнзгий сэтгэлгээтэй, ямагт шинийг эрэлхийлэгч байсан юм.
Сонгодог болон орчин vеийн аль ч хєгжмийг гайхамшигтай "уншдаг"
удирдаач байлаа. Ялангуяа суут хєгжмийн зохиолч Д.Шостаковичийн зохиолыг
гарамгай "уншдагаараа" гайхагдаж байжээ.
Тvvний жvжиглэх ур чадвар хосгvй гоц байсныг нэгэн удаа
гараа хєдєлгєлгvй, нvvрнийхээ хєдєлгєєн, харцаараа симфони найрал хєгжмийг залж
шог хошин зохиол тоглуулсан явдал бэлхнээ гэрчилнэ.
1945 онд Л.Стоковскийн оронд "Нью-Йорк сити сентр"
симфони найрал хєгжмийн удирдаачаар томилогдож 1949 он хvртэл ажиллаж дараа нь
Нью-Йорк хотын филармонийн симфони найрал хєгжмийн удирдаачаар 1957-1958
онуудад, ерєнхий удирдаачаар 1969 он хvртэл ажиллажээ.
1951 оноос Беркширийн хєгжмийн тєвд дараа нь Массачусетс
мужийн Вельтем хотод их сургуульд Гарвардын их сургуульд багшаар ажиллаж байсан
тєдийгvй Чехословакийн Брандис хотод урилгаар хичээл зааж байв.
Нэрт удирдаач, сурган хvмvvжvvлэгч тєдийгvй гарамгай
тєгєлдєр хуурч байв. Тєгєлдєр хуурчийн хувьд бие даасан болон симфони найрал
хєгжимтэй хамтарсан концерт тоглож дэлхийн олон оронд айлчлан тоглолт хийдэг
байв.
Библийн судрын сэдвээр бичсэн "Иеримия" анхны
симфонио 1944 онд Питсбург хотод єєрєє удирдан тоглуулжээ. Хожим нь эртний
еврейн хєгжмийн зохиомжоор "Кадиш" магтуу зохиожээ. Энэ хоёр бvтээл
нь сэтгэл хєдлєлийг маш шахуу гаргаснаараа их євєрмєц билээ.
Мєн 1944 онд бvжиг дэглээч Ж.Роббинсоны зєвлєснєєр
"Чєлєєт уран сэтгэмж" балетийн хєгжим бичиж "Метрополитен
Опера" театрт тоглуулжээ. Удалгvй Ж.Роббинсон. Б.Комден, А.Грин нартай
хамтран дээрх балетийн хєгжмєє "Тэр хотод" мюзикл болгосон нь 463
удаа тоглогджээ.
Балетийн хєгжмєє мюзикл болгон хувиргасан нь тvvний хувьд
жирийн явдал байсангvй. Ж.Роббинсон "Чєлєєт уран сэтгэмж" мюзиклд
гурван усан цэргийн зодолдооны vзvvлбэрээрээ vзэгчдийн гайхшийг тєрvvлж гар,
хєл, биеийн хуй салхи шиг хєдєлгєєн нь мюзиклийн бvрэлдэхvvнд балет маш их
єргєн бололцоо нээж байгааг нотлон харуулсан юм.
Тvvний хоёр дахь сонгодог "Факсимиле" балет нь
1946 онд, хоёр дахь симфони нь 1949 онд тоглогдов. 1953 онд нэгэн мюзиклд
зориулан хэд хэдэн дуу бичих захиалга ирэхэд хамтран зохиогч байхаас татгалзаж
бvх хєгжмийг дангаараа зохиосон нь "Ер бусын хот" нэрээрээ алдаршжээ.
Хорьдугаар зууны гучаад оны vеийн уянгалаг гунигт балладыг чадварлаг дууриан
бичсэнийг нь vзэгчид цоо шинэ vзэгдэл мэт хvлээн авч байв.
1956 онд Л.Хелманы зохиолоор гурав дахь "Кандид"
мюзиклээ бичсэн нь vзэгчдэд таалагдсангvй, 73 удаа л тоглогдоод єнгєрчээ. Гэтэл
хорьдугаар зууны далаад оны эхээр голливудад мюзиклийн тавилтын vнэ хагас сая
долларт хvрсэн vеэс найруулагчид нэрт уран бvтээлчдийн зохиолыг сонгон авч
америкийн хєгжмийн театрын сонгодог зохиолуудыг сэргээн тавьж эхэлжээ.
Тvvний тоонд "Кандид" мюзикл орж 1973-1974 онуудад
гэхэд л 74.0 удаа тоглогджээ. 1955 онд том хотын ядуучуудын тухай сэдэвтэй
"Усан боомтын ажилчид" кинонд симфони сюит, залуучуудын дотор газар
авч байгаа гэмт хэрэг, арьсны єнгєєр ялгаварлан гадуурхах асуудлыг хєндсєн
А.Лоренцийн "Баруун хорооллын тvvх" жvжгийн зохиолоор 1957 онд
"Вестсайдын тvvх" мюзикл бичжээ.
Уг мюзиклд орчин vеийн гудамжны ярианы хэл, єнєєдєр чихэнд
дасал болсон орчин vеийн хєгжмийн хэмнэл гээд хєгжимт-жvжгийн шинэ тєрлийн бvх
шинэ тэмдэг илэрлээ олсноороо хєгжмийн урлагийн тvvхэнд онцгой байр суурь
эзэлдэг юм. Энэ зохиолд дуулалт жvжиг, ревю, жаз хєгжим цємєєрєє бvрэлдэхvvн
хэсэг болон холилдож "зохих байр сууриа" олсон байдаг.
Мюзикл чухамдаа "Вестсайдын тvvх-"ээс ялалтын
замналаа эхэлсэн билээ. АНУ байгуулагдсаны 200 жилийн ойд зориулан
А.Ж.Лернерийн зохиолоор хамгийн сvvлчийн "Пенсильвни-авеню, 1600"
мюзиклийнхээ хєгжмийг бичиж Бродвейд тоглуулсан нь бvтэлгvйтсэн байна.
Вашингтон хотод Ж.Кеннедийн нэрэмжит Урлагийн тєвийн нээлтэд
зориулж Месс туурвисан нь шvvмжлэгчдийн дунд бєєн маргаан дэгдээсэн байна.
Уламжлалт шашны дууг бродвейн шоу тоглолтын жаз, рок дэгийн хєгжим, бvжигтэй
хослуулсан нь олон vзэгчийн санаанд нийцсэнгvй ажээ.
Л.Берстайн бол тогтсон уламжлалыг байнга эвдэхийг хичээдэг,
гэхдээ зугаа цэнгэл болон сонгодог хєгжмийг хооронд нь ялгаж салгаж vздэггvй
хєгжмийн зохиолч, удирдаач байсныг онцлон дурдах нь зvйтэй. Тийм ч учраас олон
арван гадаад хэл рvv орчуулагдсан “Хєгжмєєс vvдсэн баяр баясал" номондоо
Бетховений алдарт Тавдугаар симфонийг жаз хєгжимтэй харьцуулж мюзиклийг
И.С.Бахын хєгжимтэй зvйрлvvлж том дуурь гэж нэрлэсэн байдаг.

No comments:
Post a Comment