Search

Sunday, December 16, 2012

Johann Sebastian Bach түүх

             Johann Sebastian Bach

                                 түүх

                      

Иоганн Себастьян Бах. Германаар: Johann Sebastian Bach. 1685 оны 3 сарын 21 (31), Эйзенах, Саксен-Эйзенах - 1750 оны 7 сарын 28  Лейпциг, Саксон, Ромын эзэнт гүрэн. Германы суут хөгжмийн зохиолч, Барокко үеийн төлөөлөгч, бадралт баг бишгүүрч (орган хөгжимчин), хийлч, хөгжмийн багш. Тэрээр амьдарлынхаа туршид тухайн үеийнхээ дууриас бусад хөгжмийн бүхий л төрөл чиглэлээр 1000 гаруй бүтээл туурвижээ.  Түүний сүмийн найрал дууг бадралт баг бишгүүрийн гайхамшигтай нийцүүлсэн бүтээл нь түүнээс хойш дуулагдан эгшиглэсээр байна.
 
Иоганн Себастьян Бах нь удам дагасан хөгжимчин Иоганн Амброзиус Бах болон Элизабет Леммерхирт нарын найм дахь отгон хүү нь байжээ. .Эцэг Бах Эйзенах-д амьдарч сүмийн найрал дууны хөгжимчин байжээ.  Иоганну Себастьяныг 9 настайд нь ээж нь өнгөрч, жилийн дараа аав нь өөд болжээ. Бяцхан Бахийг Ордруфт амьдарч байсан түүний ах баг бишгүүрчин Иоганн Кристоф өөр дээрээ авчээ. Ордруфт Иоганн Себастьян гимназид элсэж, ах нь түүнд бадралт баг бишгүүр заах болжээ. Иоганн Себастьян хөгжимд дурлаж уйгагүй хичээллэхийн зэрэгцээ Германы өмнөд мужийн хөгжмийн зохиолчид болох Пахельбель, Фробергер зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлтэй танилцажээ, Цаашлаад Хойд Герман, Францын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй ч танилцжээ.
Люнебургт Бах 15 настайдаа ирж 1700—1703 онд эндхийн гэгээн Михайлын найрал дууны сургуульд суралцжээ. Энэ сургуульд сурч байхдаа тэрээр тухайн үеийн Германы томоохон хот болох Гамбург хот болон Франц хөгжим их дэлгэрсэн Целле хот, тухайн үеийн нэртэй хөгжимчид амьдарч байсан Любек хотуудтай танилцжээ. Энэ үеэс Бах бадралт баг бишгүүр болон төгөлдөр хуурт зориулсан анхныхаа бүтээлийг туурвиж эхэлжээ. Найрал дууны сургуульд сурч байхдаа шашны мөргөл, латин хэл, түүх, газар зүй, физик, франц, итали хэлний анхан шатны боловсрол олж авчээ. Сургуульд Люнебургийн Георг Бёмом, Гамбургийн Рейнкен зэрэг язгууртнуудын хүүхдүүдтэй нөхөрлөж тэдний дэмжлэгтэйгээр хөгжмийн зэмсэгтэй болж бүтээлээ туурвиж хөгжих өргөн боломж бүрджээ.
1703 оны 1 сард тэрээр сургуулиа дүүргээд Веймарын герцог Иоганн Эрнстийн ордны хөгжимчин болжээ. Тэрээр ордны хөгжимчинөөр 7 сар ажиллах хугацаанд түүний авъяас чадвар гайхагдан шагшигдах болж улмаар Веймараас 180 км-ийн тэртээх Арнштадт дахь гэгээн Бонифацийн сүмийн бадралт баг бишгүүрчинээр ажиллах урилга хүлээн авчээ. Германы эртний энэ хоттой Бахын гэр бүр эртнээс холбоотой байжээ.  Тэрээр энд ирээд сүмийн баг бишгүүрчин болж долоо хоногт 3 удаа сүмд тоглох болжээ. Энэ үед тэрээр сүмийн бадралт баг бишгүүрт зориулсан олон бүтээлээ туурвижээ. 
1706 онд тэрээр Мюлохаузены гэгээн Власийн сүмд бадралт баг бишгүүрчин болжээ. 1707 оны 10 сарын 17 нд Иоганн Себастьян Марии Барбаратай гэрлэжээ. Тэд зургаан хүүхэдтэй болсон хэдий ч гурав нь энджээ. Тэдний хүүхдүүд болох Вильгельм Фридеман, Иоганн Кристиан, Карл Филипп Эммануил нар хожим бүгд удам дагасан нэртэй хөгжимчид болжээ.
Бахын гэр бүл Герцогын ордноос тавхан минут явах зайд байсан бөгөөд гэрлээд жилийн дараа л анхны хүүхэд нь гарчээ. Энэ үед Бахын нахарт гараагүй эгч болох Марии Барбара тэднийд ирж 1729 онд таалал төгстлөө тэдний гэр орны ажилд туслах болжээ. 1729 онд Веймарт Вильгельм Фридеман, Карл Филипп Эммануил нар мэндэлжээ. 1704 онд Бах хийлч фон Вестхофтой танилцсан нь түүний амьдралд онцгой нөлөө үзүүлжээ. Фон Вестхофын бүтээлүүд Бахыг хөглөж хийлийн гоцлол болон сонат, хийлд зориулсан партитаа туурвихад хүргэжээ. Веймарт байх үеэс түүний даралтат болон оркестрт зориулсан бүтээлүүдийн цэцэглэлт эхэлжээ. Бах Итали болон бусад орны хөгжмөөс суралцах болжээ. 1713 онд өв залгамжилсан герцог гадаадаас ирэхдээ Бахад гадаадын шилдэг бүтээлийн их хэмжээний нот авчирч өгчээ. 1717 онд Дрезденд Францын нэрт хөгжимчин Луи Маршан хүрэлцэн иржээ.  Дрездений концертмейстер Волюм энэ үед Бахыг урьж хоёр алдарт хөгжимчний хооронд тэмцэлдүүлэх санаа сэджээ. Бах, Маршан хоёр зөвшөөрсөнх хэдий ч тэмцээний урьд өдөр Маршан хотоос сэмхэн гарч явсан тул Бах ганцаараа тоглолт хийсэн ажээ.
Бахын хийл хөгжимд зориусан соль минорын (BWV 1001) гар бичмэл
Кётены түшмэл Леопольд Бахыг капельмейстераар (найрал дууны удирдаач багшаар) урьж түүнд сайн хөлс төлөх болжээ.  Кётенд Бах оркестрт зориулсан сюит, виолончелийн гоцлолд зориулсан зургаан сюит, даралтат хөгжимд зориулсан Англи,  Франц сюит, гурван сонат, хийлийн гоцлолд зориулсан гурван партит туурвижээ. Энэ үед алдарт Бранденбургийн концерто бичжээ. 1720 оны 7 сарын 7 нд  эхнэр Мария Барбара нь нас барж тэрээр дөрвөн нялх хүүхдийн хамт үлджээ. Жилийн дараа тэрээр Анна Магдалена Вильке хэмээх залуухан сопрано хоолойтой ордны дуучин бүсгүйтэй гэрлэж тэд 13 хүүхэдтэй болжээ.
1723 онд Лефпцигт гэгээн Фомын сүмд тэрээр  "Иоаннын шаналал" бүтээлээ толилуулж улмаар уг сүмийн найрал дууны багш болж Лейпциг хотын гол хоёр сүм болох гэгээн Фом, Гэгээн Николайн сүмд долоо хоног бүр найрал дууны тоглолт тавих болжээ. Удалгүй Бах уг хотын бүх сүмийн хөгжмийн багш болж энэ үедээ хотын захиргаатай хэд хэдэн удаа зөрчилдөөнд оржээ. Лейпцигт байсан эхний 6 жил үр бүтээлтэй өнгөрөөсөн бөгөөд энэ үеийн бүтээл нь сүмийн найрал дуунд голчлон зориулагдаж байлаа. Хотын зөвлөл түүнийг 8 хөгжимчинтэй байхыг шаардаж байсан бол оркестрийн бүтээл тоглуулахын тулд Бах 20 хөгжимчин өөрөө хөлсөлж байжээ. 
1729 оноос Себастьян бүр 1701 онд үүсгэн байгуулагдсан "Хөгжмийн зөвлөл"-ийг (Collegium Musicum) удирдах болж долоо хоногт хоёр удаа 2 цагийн концерт Циммерманы кофейны газарт тоглодог болжээ. Кофейны газрын эзэн том танхим, хөгжмийн зэмсэг гарган өгчээ. Чухам энэ үед л буюу 1730-1750-аад онд энд тоглож байсан концертонд зориулж олон бүтээл тэрээр туурвижээ. Тухайлбал "Кофейны  кантат", даралтат хөгжмийн цомог "Clavier-Ьbung", виолончел, даралтат хөгжимд зориулсан олон бүтээлийг дурьдаж болно. Мөн "Kyrie","Gloria" си минороо энэ үед туурвижээ. 1747 онд тэрээр ордоны хөгмийн зохиолч болон дэвшиж Пруссийн хаан Фридрих II т зориулж гурван хоолойны хоршил фуги болон хаантанд зориулсан концерт бичжээ.
Өөо нэг том бүтээл нь "Фуги-гийн урлаг" бөгөөд тэрээр уг бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй юм. Уг бүтээл нь ердийн сэдэв тойрсон ярвигтай 18 фуги, каноноос бүрдэж байсан бөгөөд  түүний хүүхдүүд энэ BWV 668 бүтээлийг нь дуусгажээ. 1750 онд Лейпцигт английн офтальмолог Жон Тейлор ирсэн бөгөөд тэрээр Бахад хоёр удаа хагалгаа хийсэн боловч хагалгаа амжилтгүй болж Бах сохорчээ. Бах 7 сарын 28 нд нэс нөхчжээ. Бахыг гэгээн Иоаннын Германаар: Johanniskirche сүмийн ойролцоо оршуулсан бөгөөд түүний шарил олдохоо больжээ. 1894 онд барилгачид Бахын шарилыг санамсаргүй олжээ 1900 онд дахин нутаглуулжээ. Хожим сүм дэлхийн хоёрдугаар дайнд сүйтхэд 1949 оны 7 сарын 28 нд гэгээн Фомын сүмд шилжүүлж нутаглуулжээ.

    

No comments:

Post a Comment